ХАМТАРСАН ЗӨВӨЛГӨӨН ХИЙЖЭЭ

A- A A+
ХАМТАРСАН ЗӨВӨЛГӨӨН ХИЙЖЭЭ

 Тус дүүргийн прокурорын газраас Замын цагдаагийн хэлтэс, цагдаагийн I, II хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эрх бүхий нийт 32 албан тушаалтан нартай Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилт, хэрэг бүртгэлтийн явцад гарч буй хүндрэл бэрхшээл, түүнийг шийдвэрлэх, санал, тайлбар, хүсэлтүүдийг хуулийн болон албан хэрэг хөтлөлтийн шаардлагад нийцэж буй эсэх талаар хамтарсан уулзалт, зөвөлгөөнийг зохион байгууллаа.

Зөвөлгөөнд тус дүүргийн орлогч прокурор Ц.Хашбаатар, ахлах прокурор Б.Соёлсайхан нар оролцож Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, Улсын Ерөнхий прокуророос зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих чиглэлээр гарсан тушаал, журмуудын хэрэгжилт болон эрх бүхий байгууллагуудын өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, түүний үр дүн, доголдож байгаа ажлын үзүүлэлтүүд, мөн зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад тулгарч буй хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар харилцан санал солилцох, ярилцах хэлбэрээр зөвөлгөөнийг хийлээ.Сүхбаатар дүүргийн прокурорын газраас мэдээллээ.