Тус Прокурорын газраас Улаанбаатар төмөр замын Төмөр бетон дэрний үйлдвэрийн ажилчид, тус сумын хот хооронд болон хороолол доторх такси үйлчилгээний үйл ажиллагаа явуулдаг “Эвт нөхөд” ХХК, “Хаш хүлэг” ХХК-ний жолооч нарт 2017 оны сүүлийн хагас жил, 2018 оны эхний 5 сарын байдлаар Сэлэнгэ аймгийн Сайхан, Орхонтуул, Орхон, Сант, Баруунбүрэн сумдад үйлдэгдсэн Зөрчлийн хэрэг, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, тогтоомж зөрчих зөрчил болон гэмт хэрэг, түүн оногдуулах хариуцлагын талаар Цагдаагийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудтай хамтарч яриа, таниулга хийж, зөвлөмж өгсөн байна.
Сургалтанд Улаанбаатар төмөр замын Төмөр бетон дэрний үйлдвэрийн 85 ажилчид болон тус суманд хот хооронд болон хороолол доторх такси үйлчилгээний үйл ажиллагаа явуулдаг “Эвт нөхөд” ХХК, “Хаш хүлэг” ХХК-нуудын 21 жолооч нарын нийт 106 хүн хамрагдсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба