Баянгол дүүргийн прокурорын газар, Цагдаагийн нэг, хоёдугаар хэлтэс хамтран хорих ял тэнссэн, хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан этгээдүүдэд хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль зэргээр сургалт зохион байгууллаа. Сургалтанд тус дүүргийн Цагдаагийн Цагдаагийн нэг, хоёдугаар хэлтсийн хяналтанд байгаа 38 этгээд, хэсгийн байцаагч нар оролцсон бөгөөд мөн хувийн хэргийн бүрдүүлэлтийг шинэчилэх талаар прокуророос чиглэл өгч ажиллалаа. Баянгол дүүргийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба