Дорнод аймгийн Прокурорын газрын 2018 оны 2 дугаар улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Дорнод аймгийн хэмжээнд гарсан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан “Авто тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн гаралт, гэмт хэрэг үйлдэгчдийн нас, хүйс, боловсрол, ажил эрхлэлтийн байдал, гэмт хэрэг гарсан газар, цаг хугацаа, гэмт хэргийн улмаас бусдад учирсан гэмтэл, хохирол, шалтгаан нөхцөл зэргийг 2018 оны эхний 5 сарын байдлаар нэгтгэн судалжээ.
Дээрх хугацаанд Зам тээврийн осолтой шинжтэй 32 гомдол мэдээлэл бүртгэгдсэнээс 30 буюу 93.9 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж 2 буюу 6.6 хувьд нь шууд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан хэргүүдээс 16 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлжээ. Хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан дээрх гэмт хэргийн улмаас 14 хүний амь нас хохирч, 8 хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл, 1 хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирч, аж ахуй нэгж байгууллагад 61.805.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд дээрх гэмт хэргүүдийн 4 хэрэг нь согтуугаар үйлдэгдсэн байна. Судалгааны дүнгээр Хэрлэн сумын нутаг дэвсгэрт гэмт хэргийн 10 буюу буюу 31.25 хувь, Цагаан-Овоо суманд 6 буюу 18.7 хувь үйлдэгдсэн нь бусад сумдуудтай харьцуулахад хамгийн ихээр үйлдэгдсэн байна.
Гэмт хэрэг үйлдэгдэж буй шалтгааныг судалж үзэхэд жолооч нар нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, хөдөө орон нутгийн замд замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу хөдөлгөөнд оролцдоггүйгээс болж зам тээврийн осол гаргаж улмаар өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах нөхцлийг бүрдүүлсэн байна. Дорнод аймгийн прокурорын газраас мэдээлэв.
Гэмт хэрэг үйлдэгдэж буй шалтгааныг судалж үзэхэд жолооч нар нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, хөдөө орон нутгийн замд замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу хөдөлгөөнд оролцдоггүйгээс болж зам тээврийн осол гаргаж улмаар өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах нөхцлийг бүрдүүлсэн байна.
Дорнод аймгийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба