Баянзүрх дүүгийн Прокурорын газраас санаачлан тус дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллагуудын дунд “Гэмт хэрэг, зөрчилгүй хамт олон” аян зохион байгуулагдаж байна.
Аяны хүрээнд дүүргийн 28 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд “Гэмт хэрэг, зөрчилгүй хамт олон” аяны удирдамжид заагдсан ажил, арга хэмжээг заалт нэг бүрээр хэрэгжүүлж, хийгдсэн ажлын тайлан, түүний үр дүнг тайлагнах юм.
Тус аяны хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагууд архи, согтууруулах ундаа хэрэглэдэггүй хамт олон болох хөдөлгөөн өрнүүлэх, үйл ажиллагааны хүрээнд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэн гарч болзошгүй нөхцөл байдлыг судлан тогтоож, урьдчилан сэргийлэх, санамж сэрэмжлүүлэг гаргах, байгууллагын гадаад, дотоод орчинд шаардлага хангахуйц хяналтын камерыг суурилуулах, ойр орчмын гэрэлтүүлэгийг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар удирдамж гарган хэрэгжилтийг явц дунд шалгаж, идэвхи зүтгэл гарган ажилласан байгууллага хамт олныг шалгаруулахаар төлөвлөөд байна. Баянзүрх дүүгийн Прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба