Тус Аймгийн прокурорын газар аймгийн хэмжээнд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа эрх бүхий байгууллагуудын удирдах ажилтнуудын хамтарсан зөвлөгөөнийг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд энэ онд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий 9 байгууллагын удирдах албан тушаалтнууд оролцсон бөгөөд зөвлөгөөнийг Аймгийн Ерөнхий прокурорын орлогч прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Х.Баярмаа удирдаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавих хяналтын ажлын чиглэлээр ажлын үзүүлэлтүүд, цаашид анхаарах асуудлын талаар хяналтын прокурор Ч.Болормаа танилцуулга, мэдээлэл хийлээ. Зөвлөгөөнд оролцогсод санал бодлоо солилцож, сонирхсон асуултандаа хариулт авч, зөвлөгөөнөөс Зөвлөмж гаргахаар шийдвэрлэв. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулаагүй эрх бүхий байгууллагуудад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байгаа шалтгааныг тодруулахаар Аймгийн прокурорын албан бичиг хүргүүлсэн байна.
.
Дархан-Уул аймгийн Прокурорын газар
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба