НЭЭЛТТЭЙ ХААЛГЫН ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ.

A- A A+
НЭЭЛТТЭЙ ХААЛГЫН ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ.

 Тус аймгийн прокурорын газраас 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр  аймгийн төв талбайд хууль сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулсан байна. Нээлттэй хаалганы өдөрт аймгийн Засаг дарга Д.Галсандондог, засаг даргын  орлогч Т.Батсүх, Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Мөнхбат, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа, Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Р.Отгонжаргал, Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн дарга ахмад Б.Төмөр-Очир нар оролцлоо. Нээлттэй хаалганы өдрийн хүрээнд аймгийн прокурорын газраас иргэдэд зориулан Прокурорын байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, 2018 оны эхний хагас жилийн эрүү, зөрчлийн нөхцөл байдлаар танилцуулга хийж, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг таниулан сурталчилж, хууль сурталчилсан санамж, боршюр тарааж, орон нутгийн хэвлэл,  мэдээлэл байгууллагаар мэдээлэл өгч ажилласан байна.   

Тус арга хэмжээнд 200 гаруй иргэд хамрагдсан бөгөөд өдөрлөгийн үеэр иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч, хуулийн дагуу шийдвэрлэж, тэдэнд мэдээлэл өгч ирүүлсэн санал, хүсэлтийн мөрөөр тодорхой ажил зохион байгуулахаар болжээ.Ховд аймгийн прокурорын газраас мэдээллээ.