“ӨВ СОЁЛОО ӨЛГИЙДЬЕ” АЯНД НЭГДЭН ОРЛОО

A- A A+
“ӨВ СОЁЛОО ӨЛГИЙДЬЕ”  АЯНД НЭГДЭН ОРЛОО

Өвөг дээдсээс өвлөгдсөн оюуны үнэт бүтээл, Монгол, Түвд, Энэтхэг гурван номт улсын дэлхийд ховорт тооцогдох эртний ном судар, эрдэмт мэргэдийн оюуны үнэт бүтээл, соёлын өвийг хамгаалахад зориулан өв соёл болох ховор нандин ном  судрыг баринтаглах эртний ёс уламжлалыг сэргээж, Монголын Улсын Үндэсний Төв номын сангийн сан хөмрөгт  хадгалагдаж буй баринтаггүй болон баринтаг нь хэт хуучиран хадгалалтын горимд нийцэхгүй болсон 20.000 гаруй ном сударт “Номын баринтаг” хандивлах, энэхүү түүхэн үйл явдалд Завхан аймаг 8888 /найман мянга найман зуун наян найм/-н баринтаг хийн хандивлах аяныг 2018 оны 04 дүгэр сарын 01-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд зохион байгуулсан ба тус аймгийн Прокурорын газрын хамт олон прокурор, ажилтнуудынхаа тоогоор  баринтаг хийж, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр аймгийн Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өглөө. Нүүдэлчин Монголчуудын түүх, соёлын талаарх хосгүй эрдэм мэдлэг, үнэт мэдээллийг тээсэн оюуны гайхамшигт өвийг хойч үеийн судлаач, эрдэмтэн мэргэд, үр хойчдоо уламжлалт байдлаар нь өвлүүлэх, өнгөрсөн одоо ирээдүй гурван үеийн буяныг хураадаг ба баринтаг нь хэдэн зуунаар дамжин судар номын өлгий, хувцас болдог нь энэ нас хийгээд үр хойчид эдийн буян заяа тогтох, эд адгуурс арвидах, гэм нүглийг нимгэлэх билэгдэл ёсыг агуулдаг гэж үздэг байна.