Увс аймгийн Ерөнхий прокурор, аймгийн Онцгой байдлын газрын даргын хамтран баталсан “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөө”-нд тусгагдсаны дагуу 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн албан хаагчид тус прокурорын газрын прокурор, ажилтнуудад Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалт болон гал түймрийн аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт орлоо.
Сургалтаар гал түймэр унтраах, аврах ангийг хүрэлцэн очихоос өмнө бие даан гал унтраах үйл ажиллагааг явуулах, өөрсдийн хариуцсан эд хөрөнгөнд гарсан гал түймрийг гал унтраах зориулалтын багаж хэрэгслээр унтрааж сурах, аж ахуй нэгж байгууллагын хэмжээнд гамшиг осол, гал түймрийн үед хэрэглэх анхан шатны багаж хэрэгслийн норм дүрмийг хангах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, Прокурорын байр түүний гадна орчинд гал түймэр гарсан үед гал унтраагуур ашиглан галыг хэрхэн унтраах талаар практик бэлтгэл сургуулилт зохион байгуулсан байна. Увс аймгийн прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба