ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Чингэлтэй дүүргийн прокурор газраас Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны чиглэлээр тус дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаартай хэлтсийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий удирдах болон албан тушаалтан нартай хамтарсан зөвлөгөөнийг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Хамтарсан зөвлөгөөнд Дүүргийн ерөнхий прокурор Д.Булганцэцэг, дүүргийн ерөнхий прокурорын орлогч прокурор М.Чинбат, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах болон хяналтын прокурорууд, тус дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга, нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, хэсгийн байцаагч, хорооны цагдаа, эргүүлийн офицер  нар  оролцов ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.