Улсын Ерөнхий прокурорын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/219 дугаартай тушаалаар Төв аймгийн прокурорын газарт шинээр хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилогдсон Ихбаярын Мөнхцэцэгийн тангараг өргөх ёслолын ажиллагааг 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр зохион байгууллаа Тангараг өргөх ёслолын ажиллагааг тус Аймгийн прокурорын газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор А.Аварзэд удирдан явуулсан бөгөөд ёслолын ажиллагаанд ахмад прокурор О.Дорж хүрэлцэн ирж, шинээр томилогдсон прокурор И.Мөнхцэцэгт хандан сургаал үгээ хэллээ. Уг тангараг өргөх ёслолын ажиллагаатай хамтатган тус Аймгийн прокурорын газрын Тамгын хэлтсийн дарга Г.Намжил нь “Төрийн албаны тухай” хуулийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн тангарагаа өргөжээ. ТӨВ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба