Нийслэлийн прокурорын газраас 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Нийслэл, дүүргийн прокурорын газруудын 2018 оны эхний хагас жилд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэн тайлангийн хурлыг зохион байгууллаа. Тайлангийн хурлаар прокурорын хяналтын ажлын чиглэлээр гарсан ажлын үр дүн, цаашид анхаарах асуудал болон шинэчлэн батлагдсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд учирч байгаа хүндрэл бэрхшээлийн талаар харилцан санал солилцож, 2018 онд прокурорын байгууллагаас дэвшүүлсэн зорилтыг хангаж, Нийслэлийн прокурорын газраас зохион байгуулагдсан аливаа үйл ажиллагаанд идэвх санаачилга гарган, бусдыгаа хошуучлан ажилласан дараах прокуроруудад Нийслэлийн прокурорын газрын “Өргөмжлөл”, мөнгөн шагнал болон Нийслэлийн Цагдаагийн газрын “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа. Үүнд:
Нийслэлийн Цагдаагийн газрын “Хүндэт тэмдэг”-ээр
1.Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор Г.Бат-Очир,
2.Баянгол дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор Н.Энхтуяа,
3.Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор Д.Булганцэцэг,
4.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын орлогч прокурор Б.Ууганбаатар,
5.Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор А.Дэлгэрмөнх, Б.Батжаргал,
6.Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганчимэг нар,
Нийслэлийн прокурорын газрын “Өргөмжлөл”-өөр
1. Баянзүрх дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Г.Батбаяр
2. Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Н.Мөнхнаран,
3. Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Соёлмаа,
4. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ө.Алтантуяа,
5. Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Бүрэнжаргал,
6. Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Эрдэнэбат,
7. Налайх-Багахангай дүүргийн прокурорын газрын туслах ажилтан Б.Оюунцэцэг,
8. Нийслэлийн прокурорын газрын бичиг хэргийн эрхлэгч Б.Туул,
9. Баянгол дүүргийн прокурорын газрын жижүүр Г.Багажагаа нар тус тус шагнагдлаа. Мөн Нийслэлийн прокурорын газраас зохион байгуулсан “Хэрэг бүртгэлт-2018” нэгдсэн арга хэмжээний хүрээнд идэвх зүтгэл, үр дүн гаргаж ажилласан Баянзүрх дүүргийн прокурорын газрыг Нийслэлийн прокурорын газрын “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнасан байна. Хурлын төгсгөлд Нийслэлийн Ерөнхий прокуророос дүүргийн прокурорын газруудад цаашид анхаарах асуудал, 2018 онд прокурорын байгууллагаас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлж ажиллах үүрэг чиглэлийг өгсөн байна. Нийслэлийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба