2018 оны эхний хагас жилд Баянзүрх дүүргийн прокурорын газраас нийт 3076 хэрэгт зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж, нийт хэргийн 1482 буюу 48.1 хувьд нь шийтгэл оногдуулж, 666 хэрэг буюу 21.6 хувийг хэрэгсэхгүй болгосон бол шийтгэлээс чөлөөлсөн тохиолдол гараагүй байна. 11890 эрүүгийн хэрэг бүртгэлийн хэрэгт хяналт тавин ажилласнаас 1308 хэргийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, 3046 хэргийн хэрэг бүртгэлийн ажиллагааг хааж, үлдэгдэл 7536 хэрэг хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж байгаагаас харахад 36.6 хувийг эцэслэн шийдвэрлэсэн байна. Мөн 1491 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас яллагдагч оргон зайлсан үндэслэлээр 3 хэргийг буюу 0.2 түдгэлзүүлж, 302 хэрэг буюу 20.2 хувийг нэгтгэж, 1.1 хувийг буюу 16 тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэнд буцааж, 9 хэрэг буюу 0.6 хувийг хэрэгсэхгүй болгож, 940 хэрэг буюу 63 хувийг шүүхэд шилжүүлэн шийдвэрлэсэн ба эцэслэн шийдвэрлэлт 63.6 хувьтай байна. Шүүхээс өнгөрсөн оны үлдэгдэл болон энэ оны эхний хагас жилийн нийт 81 эсэргүүцэл хэлэлцсэнээс 65 эсэргүүцэл биелсэн нь 81.4 хувийг эзэлж байна. Зөрчлийн хэргийн захиргааны 4, эрүүгийн 933, давж заалдах шатны шүүх хуралдаанд 9 удаа тус тус оролцсон байна. Прокурор дүгнэлт 58 бичсэнийг анхан шатны шүүх бүрэн хүлээн авсан бол шийтгэвэрт 1 эсэргүүцэл бичсэн нь биелсэн байна. 2018 он гарсаар эхний хагас жилд хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдсэн нийт 772 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаас 516.172.000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдсэн 565 ялтан, нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн 89 ялтан, эрх хасах ялаар шийтгэгдсэн 118 ялтан хяналтад байна. Мөн ял тэнсэгдсэн 347 этгээд, шүүхээс албадлагын арга хэмжээ авагдсан нийт 111 хүнд тогтоосон журмын дагуу хяналт тавьж ажиллажээ. Өнгөрсөн хугацаанд 202.469.200 төгрөгийн торгох ялтай 306 ялтны төлбөрийг шүүхээс тогтоосон хугацаанд барагдуулж одоо торгох ялын шүүхээс тогтоосон хугацаа нь болсон 32 ялтны 18.110.000 төгрөгийн, шүүхээс тогтоосон хугацаа болоогүй 265.722.800 төгрөгийн торгох ялаар шийтгэгдсэн 220 ялтны үлдэгдэлтэй байна. Тайлангийн хугацаанд шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг эдлэхээс зайлсхийсэн 29.870.000 төгрөгийн торгох ялтай 7 ялтны ялыг солиулах саналыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас хүлээн авч хянаад прокурорын дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээр дээрх ялтнуудын ялыг хорих ялаар солиулж шийдвэрлүүлсэн байна. Зөрчлийн торгох шийтгэлтэй 5-н этгээд хянагдсан ба нийт 2.143.000 төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулсан байна. 2018 оны эхний хагас жилийн байдлаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр прокурорын нийт 196 мэдэгдэл бичиж, хэвлэл мэдээлэлд нийт 6 удаа мэдээлэл өгснөөс телевизэд 1, вэб сайтад 5 удаа мэдээлэл өгч, яриа таниулга нийт 12 удаа явуулжээ. Тус дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэргийн гаралт жил бүр өсөж байгаад дүүргийн прокурорын газраас дүгнэлт хийж прокурорын байгууллагаас санаачлан Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь-таны үүрэг” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулснаас гадна "Гэмт хэрэг зөрчилгүй байгууллага, хамт олон" шалгаруулах аяныг дүүргийн нийт хороодод зохион байгуулж шилжин явах цом аялуулж байна.
Тайлангийн хугацаанд бусдыгаа манлайлан эрхэлсэн ажилдаа идэвх санаачлагчтай, үр дүнтэй ажилласан дүүргийн ерөнхий прокурорын орлогч прокурор А.Бямбацэемаа, хяналтын прокурор М.Эрдэнэзаяа, хяналтын прокурор Б.Ганбулган, туслах ажилтан С.Батсүх, туслах ажилтан Г.Лхагвасүрэн, жижүүр Х.Чадраабал нарыг дүүргийн ерөнхий прокурорын өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнасан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба