ХЭНТИЙ АЙМГИЙН БОР-ӨНДӨР СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗАР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
ХЭНТИЙ АЙМГИЙН БОР-ӨНДӨР СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН  ПРОКУРОРЫН ГАЗАР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газраас 2018 оны 07 дугаар сарын 2-ны өдөр Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр төрийн өмчит компанийн ажилчдад мэдээлэл, сургалт зохион байгуулан ажиллалаа. Тус арга хэмжээнд Уулын баяжуулах үйлдвэрийн 12 цехийн төлөөлөл болсон 63 хүн оролцож, Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор П.Эрдэнэбаатар, туслах ажилтан Б.Жаргалхүү нар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн талаар тус үйлдвэрийн ажилтан, алба хаагч нарт сургалт, мэдээлэл өгсөн бөгөөд үйлдвэрийн ажилчдаас тавьсан асуултад хариулан ажиллалаа. Мөн Прокурорын байгууллагын үйл ажиллагаа, чиг үүргийн талаар болон Уулын баяжуулах үйлдвэрийн ажилчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль тогтоомжийг сурталчилж, хууль эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгох, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл болон өргөдөл, гомдлыг цагдаагийн хэлтэс, прокурорын газарт хэрхэн гаргах талаар мэдээлэл өгч ажилласан байна. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газраас мэдээллээ.