МОНГОЛЫН ПРОКУРОРУУДЫН ХОЛБООНЫ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ДАРГА НАРТ

A- A A+
МОНГОЛЫН ПРОКУРОРУУДЫН ХОЛБООНЫ  САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ДАРГА НАРТ

Монголын Прокуроруудын Холбоо нь Монгол Улсын Прокурорын байгууллагын түүхэн хөгжилд хувь нэмэр оруулах, прокурорын нэр хүнд, хариуцлагыг нэмэгдүүлэх, хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжих, прокуроруудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ажил мэргэжлийн уралдаан зохион байгуулах, олон улсын болон гадаад улс орнуудын ижил төстэй төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, мэдээлэл солилцох, гишүүдээ харилцан сургах, гишүүдийнхээ ашиг сонирхлыг илэрхийлэх, хамгаалах зорилтын хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. “Монголын Прокуроруудын Холбоо”-ны үйл ажиллагааны хүрээнд зохиогдох аливаа арга хэмжээ, үйл ажиллагаа, хэвлэмэл болон дүрст танилцуулга дээр байнга хэрэглэгдэх Прокурорын байгууллага болон Прокурорын холбооны үйл ажиллагааны чиглэл, онцлогийг агуулсан бэлэгдэлийн /лого/ загвар шалгаруулах уралдааны удирдамжийг хүргүүлэв.Удирдамжийг прокурор, прокурорын байгууллагын ажилтан, албан хаагч нарт танилцуулж идэвхтэй оролцуулах арга хэмжээ  авна уу.

 МОНГОЛЫН ПРОКУРОРУУДЫН  ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ                                                  Б.АМГАЛАНБААТАР