Монголын Прокуроруудын Үндэсний Холбоо нь 1994 онд прокуроруудын санаачлагаар үүсгэн байгуулагдаж, 469 гишүүнтэй, орон нутагт салбар зөвлөлтэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Тус холбоо нь 1996 онд Олон Улсын Прокуроруудын холбоонд гишүүнээр нэгдэн орж, дэлхийн болон бүс нутгийн шинжтэй олон улсын хурал семинарт жил бүр өөрийн төлөөллийг оролцуулж ирсэн бөгөөд 2011 онд Бүгд Найрамдах Солонгос Улсад зохион байгуулагдсан Олон Улсын прокуроруудын холбооны их хурлаас МПҮХ-ны гишүүн Ц.Батболдыг шилдэг прокурорын шагналаар шагнасан. Тус холбоо нь Олон Улсын Прокуроруудын холбоонд жилд нэг удаа 300 франкын татвар төлдөг. 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар “Монголын Прокуроруудын Үндэсний Холбооны дүрэм”-ийг баталж, тус холбоог улсын бүртгэлд шинэчлэн бүртгүүлсэн. Улмаар 2017 онд тус холбооны бүтэц, үйл ажиллагааны чиглэлд өөрчлөлт оруулж, холбооны нэрийг “Монголын Прокуроруудын Холбоо” гэж өөрчлөн, дүрмийг шинэчлэн баталсан. 2018 оны байдлаар тус холбоо нь 730 гишүүнтэй, 32 салбар зөвлөлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Холбооны зорилго: Монгол Улсын Прокурорын байгууллагын түүхэн хөгжилд хувь нэмэр оруулах, прокурорын нэр хүнд, хариуцлагыг нэмэгдүүлэх, хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжих, прокуроруудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ажил мэргэжлийн уралдаан зохион байгуулах, олон улсын болон гадаад улс орнуудын ижил төстэй төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, мэдээлэл солилцох, гишүүдээ харилцан сургах, гишүүдийнхээ ашиг сонирхлыг илэрхийлэх, хамгаалах
Үйл ажиллагааны үндсэн чиглэл:
-Прокурорын байгууллагын тогтолцоог өөрийн орны онцлог, олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгоход анхаарч ажиллах ба үүнд холбооны гишүүдийн саналыг тусгах
-Прокурорын нэр төрд халдсан худал гүтгэлэг, мэдээ, мэдээлэл нийтлэгдсэн тохиолдолд прокурорын нэр төрийг сэргээлгэх талаар холбогдох арга хэмжээ авах
-Гишүүдээ мэдээллээр хангах, салбар зөвлөлийн үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах
-Гадаад орнуудын прокурорын байгууллагын зохион байгуулалт, үйл ажиллагаа, ажлын арга барил, эрх зүйн зохицуулалтыг судлах, мэдээлэх
-Олон улсын Прокурорын холбооноос зохион байгуулж буй арга хэмжээнд идэвхтэй оролцож, үйл ажиллагааг нь дэмжих
-Прокурор, ажилтнуудын ёс зүйн хэм хэмжээг сахиж мөрдүүлэх, прокурорын нэр хүндийг өндөрт өргөж явахад үйл ажиллагаагаа чиглүүлэх
-Гишүүдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх аливаа ажил, сургалт, арга хэмжээг тогтмол зохион байгуулах
-Прокуроруудыг гадаадад болон дотоодод сургах, дадлагажуулах, туршлага судлахад дэмжлэг туслалцаа үзүүлэх
-Прокуроруудын ажиллах нөхцөл, хууль, нийгэм, эдийн засгийн баталгааг сайжруулах, хамгаалах талаар дүгнэлт гаргах, төр засгийн байгууллагуудад асуудал тавьж шийдвэрлүүлэх
-Ажил мэргэжлээрээ өндөр ур чадвар гаргаж, бүтээлч ажилласан, эрхэлсэн ажилдаа онцгой амжилт үзүүлсэн, шинж залуу ажилтныг сургах, боловсон хүчин бэлтгэх талаар идэвх санаачлага гаргасан прокурор, ажилтныг хөхүүлэн дэмжих, урамшуулах
-Зайлшгүй нөхцөлд шаардлагатай гэж үзвэл гишүүддээ мөнгөн болон бусад тусламж, дэмжлэг үзүүлэх
Холбооны санхүүжилт: Гишүүдийн татвар, дэмжигч байгууллагын болон Олон Улсын байгууллагын хандив, бусад орлого
Холбооны гишүүн: Холбооны дүрмийг хүлээн зөвшөөрч, сайн дурын үндсэн дээр хүсэлтээ гаргасан прокурор, прокурорын байгууллагын ажилтан, албан хаагч, прокурорын чиг үүрэг, прокурорын байгууллагын үйл ажиллагааны хувьд ашиг сонирхлын зөрчилгүй иргэд Монголын Прокуроруудын холбооны гишүүн байна.
Холбооны гишүүний эрх, үүрэг:
Холбооны удирдах байгууллагыг сонгох, сонгогдох
Гишүүнээс гарах, дахин элсэх
Тодорхой асуудлаар санал, хүсэлт гаргах
Холбооны үйл ажиллагааны талаар мэдээлэл авах
Холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцох
Гишүүний татварыг тогтоосон хэмжээгээр төлөх
Холбооны бүтэц:
Тус Холбооны ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал, нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох эрх нь Удирдах зөвлөлд хадгалагдана.
2017 оноос Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд:
Холбооны Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн дарга: Улсын Ерөнхий Прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Б.Амгаланбаатар,
Гүйцэтгэх захирал: Улсын Ерөнхий Прокурорын газрын Тамгийн газрын дэд дарга Б.Сүхбат,
Нарийн бичгийн дарга: Сургалт, судалгааны төвийн хяналтын прокурор Г.Ууганболор,
Гишүүдэд: Улсын Ерөнхий Прокурорын туслах прокурор, Тусгай хяналтын хэлтсийн дарга Д.Дагвасүрэн,
Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хяналтын прокурор Г.Цэцэгмаа
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Батболд,
Нийслэлийн прокурорын газрын 1 дүгээр хэлтсийн ахлах прокурор Н.Амарсанаа
Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Нямсүрэн
Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жаргал нар ажиллаж байна.
Прокурорын байгууллагын хөгжилд хувь нэмрээ оруулах, гишүүдийнхээ мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, дэмжлэг туслалцаа үзүүлэх, сургалт зохион байгуулах чиглэлээр гишүүддээ үйлчилдэг, төрийн бус байгууллагын статустайгаар үйл ажиллагаагаа явуулж ирсэн. 2000 оноос Монголын Прокуроруудын Үндэсний Холбооны даргаар ...., Удирдах зөвлөлийн гишүүдэд .... ажиллаж тус холбооны үйл ажиллагааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд дараах чиглэлээр холбооны үйл ажиллагааг явуулж байсан байна. Үүнд:................................................................
Монголын Үндэсний Прокурорын холбоо нь 2011 онд АНУ-ын Техас мужийн шүүхийн шүүгч болон тус мужийн хуулийн сургуулийн багш нарыг урьж орон нутагт “................” сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулсан нь орон нутгийн прокуроруудын мэдлэг чадварыг дээшлүүлэхэд үр дүнтэй арга хэмжээ болсон байна.
Тус холбоо нь байгуулагдсанаасаа хойш гишүүдийн татвараар санхүүжилтийг бүрдүүлж ирсэн бөгөөд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн батлагдан хэрэгжиж эхэлснээр гишүүний татвараар санхүүжилтийг бүрдүүлэх боломжгүй болсон байна.
Тус холбоо нь 20... онд шинэчлэн байгуулагдаж ... өдрийн Удирдах зөвлөлийн хуралдаанаар холбооны бүтэц, үйл ажиллагааны дүрмийг шинэчлэн баталж үйл ажиллагаагаа идэвхжүүлж эхэлсэн.
Унгар, БНХАУ, Авсрали, ӨАБНУ, Англи, Америк, БНСУ, Дани, Франц, Тайланд ОХУ зэрэг олон улсын бага хурлуудад оролцож
Үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хувьд:
-Прокуроруудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвтэй хамтран прокурор, ажилтнуудын дунд сургалт явуулах, тэдний ажилд дэмжлэг, туслалцаа үзүүлэх
-Олон Улсын Прокуроруудын Холбоотой тогтоосон төрлийн холбоо харилцааг улам гүнзгийрүүлж, харилцан мэдээлэл солилцох, үйл ажиллагаагаа сурталчлах
-Монголын Прокурорын байгууллагын бүтэц тогтолцоог улам боловсронгуй болгох, олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор бусад орны ижил төрлийн байгууллагатай хамтран ажиллах, туршлага судлах
-Олон Улсын Прокурорын Холбооноос зохион байгуулж хэрэгжүүлж буй хурал, зөвлөгөөн бусад арга хэмжээнд идэвхтэй оролцож, үйл ажиллагааг нь дэмжих
-Олон улсын прокурорын байгууллагын үйл ажиллагаа, туршлагаас суралцах, сургалтад прокуроруудыг хамруулах, гарын авлага материал боловсруулж гаргахад туслалцаа үзүүлэх, гадаад харилцаагаа хөгжүүлэх чиг үүрэгтэй ажилладаг.
МПҮХ-ны удирдах зөвлөл ....... доошгүй гишүүнтэй байна. Бүрэн эрхийн хугацаа...... жил байх ба гишүүнийг хэдэн ч удаа улируулан сонгож болох бөгөөд Холбооны Ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал, нарийн бичгийн даргыг сонгох эрх нь Удирдах зөвлөлд хадгалагддаг. МПҮХ-ны гишүүнээр прокурор, прокурорын байгууллагын албан хаагч, бусад иргэд байна.
Удирдах зөвлөлийн Ерөнхийлөгчөөр.............. гүйцэтгэх захирлаар............ нарийн бичгийн даргаар,.......... гишүүдэд ..................нар ажиллаж байна.
Салбар зөвлөлийг байгуулан даргаар харьяа прокурорын газрын дарга нар ажиллаж байна.
Одоогийн байдлаар МПХ нийт ...............гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Холбооны санхүүжилт нь дүрмийн ...... зааснаар гишүүний татвар, дэмжигч байгууллагын Олон улсын байгууллагын хандив, бусад орлогоос бүрдэнэ. Байгуулагдсанаасаа хойш санхүүжилтийг гишүүдийн татвараар бүрдүүлж ирсэн бөгөөд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн батлагдан хэрэгжиж эхэлснээр гишүүний татвараар санхүүжилтийг бүрдүүлэх боломжгүй болсон. МПҮХ нь Хуульчдын эрх зүйн байдлын тухай хуулийн 44.3 дахь хэсэгт “...Хуульчид сайн дураараа нэгдэж төрийн бус байгууллага байгуулж болох бөгөөд хуульчдын байгуулсан төрийн бус байгууллага нь энэ хуультай зөрчилдөхгүй бол Хуульчдын холбооны үйл ажиллагаанд хорооны эрх эдэлж, үүрэг хүлээх байдлаар оролцож болно.” гэсэн заалт, Хуульчдын холбооны дүрмийн 8.12 дугаар зүйлийн 2-т “Хуульчдын нэр хүнд, хариуцлагыг нэмэгдүүлэх, эрх ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сайн дураар нэгдэж байгуулагдсан төрийн бус байгууллага нь Хуульчдын холбоонд хорооны эрхтэйгээр оролцож болно..” гэсэн дүрмийн заалтын дагуу 2013 оны 10 дугаар сарын 4-ний 02 дугаар албан бичгээр “Монголын прокуроруудын холбоо” ТББ-ыг Хуульчдын холбооны мэргэшлийн чиг үүргийн хороогоор баталгаажуулах тухай албан бичгийг Хуульчдын холбооны анхдугаар их хурлын ажлын хэсэгт хүргүүлсэн. МПҮХ-ны 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Удирдах зөвлөлийн тогтоолоор тус холбооны дэргэд туслах аж ахуй байгуулсан. Холбооны санхүүжилт нь дүрмийн ...... зааснаар гишүүний татвар, дэмжигч байгууллагын Олон улсын байгууллагын хандив, бусад орлогоос бүрдэж.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба