ПРОКУРОРЫН ТУСЛАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ТЭНЦСЭН ИРГЭДИЙГ СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА

A- A A+
ПРОКУРОРЫН ТУСЛАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ТЭНЦСЭН ИРГЭДИЙГ СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА

Улсын Ерөнхий Прокурорын газрын Сургалт Судалгааны төвөөс Прокурорын туслах ажилтны сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийг прокурорын болон захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэх туслах ажилтны ажилд сургаж, дадлагажуулах онол практикийн сургалтыг 2018 оны 07 дугаар сарын 19-нөөс 26-ны өдрүүдэд Дүүргийн прокурорын газруудтай хамтарч зохион байгуулж сургалтад хамрагдсан тухай сертификат гардууллаа. Уг сургалтаар “Прокурорын байгууллагын түүхэн замнал”, “Прокурорын ажил мэргэжлийн онцлог харилцаа, прокурорын хараат бус байдал”, “Прокурорын байгууллагын хөдөлмөрийн дотоод журам”, “Прокурорын байгууллагын ажилтны ёс зүйн дүрэм”, “Прокурорын байгууллагын дотоод аюулгүй байдал, нууцын хадгалалт, хамгаалал”, “Албан бичиг баримт боловсруулах стандарт, Албан хэрэг хөтлөлт, архивын журам”,  “Авилга, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үзэл баримтлал”,  “Тодорхой ажиллагаанд тавих прокурорын хяналтууд: Хэрэг бүртгэлд, Мөрдөн байцаалтын ажиллагаа, Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа, Нийтийн ашиг сонирхлыг хамгаалж шүүх хуралдаанд прокурор оролцох ажиллагаа, Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа”,  “Цахим бүртгэл” зэрэг 24 цагийн сургалтыг тус төвийн судлаач багш нар болон Ерөнхий прокурорын газраас ХШДАБХ-ын дарга, ГХЗБДШТ-ын ахлах прокурор, программист, Эрүүгийн хэргийн төв архивын ахлах арга зүйч нар ирж хичээл орсон байна. УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.