БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР МЭДҮҮЛЭГ АВАХ ӨРӨӨНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЛЭЭ.

A- A A+
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР МЭДҮҮЛЭГ АВАХ ӨРӨӨНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЛЭЭ.

Монгол Улсын Ерөнхий прокурорын “Мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлага батлах тухай” 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/57 дугаар тушаалын биелэлтийг Баянгол дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэст 2018 оны 03 дугаар сард шалгалт явуулж, прокурорын шаардлага хүргүүлсний дагуу 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр шаардлагын биелэлтийг шалгасан байна. Шалгалтын дүнг Дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурорын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, Цагдаагийн 1 дүгээр хэлтэст прокуророос олгосон зөвшөөрлийн хугацаа дууссан “Уулзалт, мэдүүлгийн өрөө”-өөр ашиглах 3 өрөө, “Насанд хүрээгүй этгээдээс мэдүүлэг авах өрөө”-өөр ашиглах 1 өрөө, “Тусгай зориулалтын өрөө”-өөр ашиглах 1 өрөө, Цагдаагийн 2 дугаар хэлтэст “Уулзалт, мэдүүлгийн өрөө”-өөр ашиглах 8 өрөө, “Насанд хүрээгүй этгээдээс мэдүүлэг авах өрөө”-өөр ашиглах 1 өрөө, “Тусгай зориулалтын өрөө”-өөр ашиглах 1 өрөөнд тус тус дахин зөвшөөрөл олгож, бусад өрөөнүүдэд шаардлага хангасан тохиолдолд зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн байна. БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ