Яллагдагч М.Ц нь 2018 оны 03 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 1 ой 8 сартай А.Х-гэх хүүг хүчирхийлсэн энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн хэрэгт Баянгол дүүргийн прокурорын газраас 2018 оны 05 сарын 18-ны өдөр 418 дугаартай яллах дүгнэлт үйлдэн харьяаллын дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд шилжүүлсэн байна. Дээрх хэргийг 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхээр хянан хэлэлцээд шүүгдэгч М.Ц-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 20 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба