Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дүгээр зүйлд заасны дагуу Өвөрхангай аймгийн прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилогдсон У.Анхжаргал 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан “Прокурорын тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу тангараг өргөлөө.Тангараг өргөх ажиллагааг аймгийн ерөнхий прокурор Ш.Дамдинбазар нээж, прокурорын нэр хүндтэй ажилд томилогдсонд баяр хүргэж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргахыг хүсэн ерөөлөө. Тангараг өргөх ёслолын арга хэмжээнд аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга, аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч, ажилтнууд болон прокурорын газрын прокурор, ажилтнууд тус тус оролцлоо. ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба