ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

A- A A+
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

БНМАУ-н бага хурлын тэргүүлэгчдийн 1930 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаартай тогтоолоор Прокурорын дагаж мөрдөх эрх, үүргийн дүрмийг баталж, Прокурорын байгууллагад улсын нэрийн өмнөөс хуулийн биелэлтэд хяналт тавих хариуцлагатай үүрэг хүлээлгэсэн.Энэ өдрийг Монгол улсад прокурорын байгууллага үүссэн цаг тооны бичиг эхэлсэнд тооцдог. МУ-н Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 229 дүгээр тогтоолоор жил бүрийн 8 дугаар сарын 14-ний өдрийг “Прокурорын албаны өдөр” болгохоор тогтсоны дагуу Дархан-Уул аймгийн прокурорын газраас олон жил, идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж буй прокурор, ажилтан болон хамтран ажилладаг хуулийн байгууллагын ажилтныг шагнаж урамшуулжээ. Монгол улсын Ерөнхий Прокурорын Б/267 дугаартай тушаалаар тус аймгийн прокурорын газрын нягтлан бодогч Н.Бурмааг Улсын Ерөнхий прокурорын “Өргөмжлөл”-өөр, архивч-программист Д.Баяржаргалыг Улсын Ерөнхий прокурорын газрын “Жуух бичиг”-ээр, Жолооч З.Пүрэвдорж, харуул хамгаалалтын ажилтан Х.Алдарбаясгалан, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Ерөөмаа нарыг тус бүр аймгийн ерөнхий прокурорын “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар тус тус шагнасан байна. Мөн энэ өдөр аймгийн прокурорын газрын хамт олон дотооддоо “Дартс”-ын аварга шалгаруулах тэмцээн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 435, 445 дугаар ангитай хамтран прокурор, ажилтан, алба хаагчдын дунд спортын 3 төрөлт нөхөрсөг тэмцээн зохион байгуулж хамт олны дунд биеийн тамир спортыг түгээн дэлгэрүүлж, прокурор, ажилтан, албан хаагч нарын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлсэн байна. ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.