ТӨВ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

A- A A+
ТӨВ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Монгол Улсад Прокурорын байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 88 жилийн ой, “Прокурорын албаны өдөр”-ийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон Төв аймгийн Прокурорын газраас ахмад ажилтан Биеийн тамирын тэргүүний ажилтан, Шатрын спортын дэд мастер Т.Даваадугарын нэрэмжит шатрын нээлттэй тэмцээнийг 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн шатрын тэмцээнд тус аймгийн Зуунмод суманд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудын нийт ажилтан, албан хаагч, иргэдийн дунд зохион байгуулснаараа, мөн эмэгтэй тамирчид оролцсоноороо онцлог болсон бөгөөд уг тэмцээнд 15 байгууллагын 16 тамирчин, 2 иргэн тус тус оролцсоноос 4 нь эмэгтэй байсан байна. Тэмцээний дүн гарахад Цагдаагийн газрын цагдаа, цагдаагийн ахлагч Ч.Батбаатар 1 дүгээр байр, Нийтийн номын сангийн ажилтан Б.Шижирхүү 2 дугаар байр, Зуунмод сумын иргэн С.Шижирхүү 3 дугаар байрыг тус тус эзэлж, медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшуулсан байна. ТӨВ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.