Монгол Улсын Прокурорын байгууллага үүсэн байгуулагдсаны 88 жилийн ой, Прокурорын албаны өдрийг тохиолдуулан тус аймгийн прокурорын газар байгууллагын түүх, үйл ажиллагааны талаар “Мөрөн HD” телевизэд мэдээлэл, ярилцлага өгч ахмад прокурор Б.Түмэндэмбэрэлийг хүлээн авч уулзалт ярилцлага зохион байгуулав. Тус уулзалтаар прокурорын байгууллагын түүхэн замналын талаар болон өөрийн ажиллаж байсан үеийн дурсамжийг ярьж прокурор, захиргаа үйлчилгээний ажилтнуудад үнэтэй сургамж, ажлын туршлагаасаа хуваалцав. Мөн Улсын Ерөнхий Прокурорын 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/267 дугаар тушаалаар “Прокурорын хүндэт тэмдэг”-ээр шагнуулсан Хөвсгөл аймгийн Ерөнхий Прокурор Нийслэлийн Ганболд, Улсын Ерөнхий Прокурорын “Жуух бичиг”-ээр шагнуулсан тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын туслах ажилтан Жалбуугийн Дарьсүрэн, Улсын Ерөнхий Прокурорын 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/268 дугаар тушаалаар хууль цаазын итгэмжит зөвлөх зэрэг дэв шинээр олгогдсон тус аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Дашнямын Оюунбилэгт нарт шагнал болон шинээр олгогдсон зэрэг дэвийг хамт олны өмнө гардуулав. Тус аймгийн Прокурорын газар Монгол Улсын Прокурорын байгууллага үүсэн байгуулагдсаны 88 жилийн ой, Прокурорын албаны өдрийг тохиолдуулан прокурор, захиргаа, үйлчилгээний ажилтнуудын дунд “Дартс”-н тэмцээн амжилттай зохион байгуулав. ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба