Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас дүүргийн Татварын хэлтсийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнаас явуулсан хэрэг бүртгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаж байгаа эсэхийг 2018 оны эхний 7 сарын байдлаар шалгав. Дээрх хугацаанд 82 гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн материалыг хянасан ба эрх бүхий албан тушаалтнаас шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй, шийтгэл оногдуулсан шийдвэрийг гаргахдаа загварын дагуу үйлдэж хэвшээгүй, гомдол мэдээлэл, хэргийг шийдвэрлэсэн талаар зохих этгээдүүдэд мэдэгддэггүй, материалыг танилцуулаагүй, шийдвэрлэсэн гомдол мэдээлэл, хэргийн материалыг прокурорт даруй ирүүлэх хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй зэрэг зөрчил илэрсэн. Шалгалтын дүнгийн талаар Дүүргийн татварын хэлтсийн хамт олныг оролцуулан хамтарсан зөвлөгөөн хийж мэдээлэл хүргүүлж, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцсэн болно. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба