Чингэлтэй дүүргийн прокурор газраас тус дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаартай хэлтсийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан нарт “Нотлох баримт цуглуулах, бэхжүүлэхэд анхаарах асуудал болон зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээний талаарх” сургалтыг 2018 оны 08 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтад тус дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаартай хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах удирдах албан тушаалтан, хэсгийн байцаагч, хорооны цагдаа, эргүүлийн офицер нар оролцов. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба