БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

A- A A+
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Прокурорын байгууллага үүсгэн байгуулагдсаны түүхт 88 жилийн ой, “Прокурорын албаны өдөр”-ийг тохиолдуулан нийт прокурорууддаа шинэчлэгдсэн энгэрийн тэмдэгтийг гардуулан өгч, ажилд нь амжилт хүсжээ. Мөн Улсын ерөнхий прокурорын 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/269 тоот тушаалаар Баянгол дүүргийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор М.Нямжавт “Хууль цаазын зөвлөх” зэрэг дэв олгогдсоныг нийт прокурор, ажилтнуудад танилцуулан зэрэг дэвийн мөрдөсийг гардуулан өглөө. Баянгол дүүргийн прокурорын газраас мэдээлэв.