Прокурорын албаны өдрийг тохиолдуулан Говьсүмбэр аймгийн прокурорын газраас тус аймгийн хуулийн байгууллагуудын дунд сагсан бөмбөг, гар бөмбөг, олс таталт гэсэн 3 төрөлт тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнд аймгийн прокурорын газрын баг тамирчид олс таталтын төрөлд алтан медаль, гар бөмбөгийн төрөлд мөнгөн медаль, сагсан бөмбөгийн төрөлд 2 хүрэл медаль хүртэж, тэмцээний нийлбэр дүнгээр 2-р байр эзэлсэн байна. Мөн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Говьсүмбэр аймгийн Боржигон чуулгын төв талбайд аймгийн Прокурорын газар, Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хорих-425 дугаар нээлттэй хорих анги, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг байгууллагуудыг оролцуулан нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж, иргэдэд байгууллагын үйл ажиллагаа болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гарын авлага, материал тарааж, байгууллагын үйл ажиллагааг сурталчиллаа. Прокурорын албаны өдрөөр тус байгууллагад ажиллаж байсан ахмад ажилтан А.Энхтуяа болон хуулийн байгууллагуудын удирдлагуудыг оролцуулан баярын хурал хийж Улсын Ерөнхий Прокурорын 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/267 дугаар тушаалаар “Прокурорын хүндэт тэмдэг”-ээр шагнагдсан ахлах прокурор Б.Мөнгөнтуяад шагнал гардуулах ажиллагааг зохион байгуулла. ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба