ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

A- A A+
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Жил бүрийн 08 дугаар сарын 14-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг “Прокурорын албаны өдөр”-ийг тохиолдуулан Монгол улсын  гавьяат хуульч,  ахмад прокурор Т.Жадамбыг урьж уулзалт ярилцлага зохион байгуулж прокурорын байгууллагын түүхэн замналын талаар болон өөрийн ажлын туршлагын талаар ярилцаж  залуу прокурор, ажилтнуудад үнэтэй сургамж хуваалцлаа. Ерөнхий прокурорын орлогч Т.Нансалмаа орон нутгийн UCTV телевизийн “Цаг үе-Үйл явдал” мэдээллийн хөтөлбөрөөр ард иргэдэд Прокурорын байгууллагын үйл ажиллагаа, чиг үүргийн талаар мэдээлэл өгөв. Мөн тус прокурорын газрын прокурор, ажилтнууд гэр бүлийн хамтаар Говь гурван сайхан цогцолбор газарт аялал зохион байгуулж,  сагсан бөмбөг, гар бөмбөг, теннисний тэмцээн зохион байгуулан аваргаа тодруулж,  хяналтын прокурор Д.Мөнхтуяагийн хууль цаазын итгэмжит зөвлөх зэрэг дэвийг олгож, цаашдын ажилд амжилт хүсэж, баяр хүргэлээ. ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.