“Прокурорын албаны өдөр”-ийг тохиолдуулан тус прокурорын газрын хяналтын харъя зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагуудын дунд “ДАРТС-ын аварга баг шалгаруулах тэмцээн”-ийг 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулж явуулав. Тус тэмцээнд байгууллагууд идэвхтэй оролцсон ба нийт 16 баг оролцсоноос аймгийн Засаг даргын Тамгын газрын эрх бүхий албан тушаалтнууд Ө.Хуралай, Н.Тилек, Б.Досжан нараас бүрдсэн баг 1 дүгээр байр, Гаалийн газрын баг 2-р байр, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын баг 3-р байр, Монгол банкны эрх бүхий албан тушаалтнууд 4-р байр тус тус эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан. БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба