“Прокурорын албаны өдөр”-ийг тохиолдуулан Увс аймгийн Прокурорын газраас ахмад прокурор Т.Цэвэгээ, жижүүр Д.Бат-Эрдэнэ нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүлж, халуун дотно яриа дэлгэлээ. Хүндэтгэл үзүүлэх үеэр Аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Г.Эрдэнэбаяр ахмадууд “Прокурорын албаны өдөр”-ийн мэндийг дэвшүүлж эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөж дурсгалын зүйл гардуулав. Мөн Монгол Улсын Ерөнхий прокурорын тушаалаар “Прокурорын хүндэт” тэмдэгтээр шагнагдсан нягтлан бодогч Д.Занданхүү, “Жуух бичиг”–ээр шагнагдсан орлогч прокурор Б.Баярмагнай нарт шагналыг гардуулж ажлын амжилт хүслээ. УВС АЙМАГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба