УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАРТ ШАТРЫН ТЭМЦЭЭН БОЛОВ

A- A A+
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАРТ  ШАТРЫН ТЭМЦЭЭН БОЛОВ

Прокурорын байгууллагаас хуулийн байгууллагуудын хооронд дөрөв дахь жилдээ зохион байгуулж  буй “Прокурорын цом” шатрын тэмцээн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Улсын Ерөнхий прокурорын газарт зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд хуулийн байгууллагуудын нийт 38 тамирчин оролцож оюун ухаанаа уралдуулав. Уг тэмцээний  Нэгдүгээр байранд Өмгөөлөгчдийн холбооны гишүүн спортын мастер М.Мөнгөнхүү, Хоёрдугаар байранд нотариатч , дэд мастер Х.Жаргалсайхан, Гуравдугаар байранд спортын мастер Д.Гандуулга, тусгай байранд өмгөөлөгч Б.Дамба, ШШГЕГ-ын Ч.Ганбаатар,  Төв аймгийн прокурорын газрын ахмад ажилтан С.Даваадугар нар тус тус шалгарав. Тэмцээнд оролцсон нийт тамирчид даа ажлын амжилт хүсье. УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.