Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1-р хэлтсээс 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн “Прокурорын шаардлага”-ын дагуу удирдлага зохион байгуулалтын талаар авсан арга хэмжээ талаар хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, хэв журам, эрүүгийн тасгийн дарга нарын сонсголыг 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хэлэлцэв. Сонсголд ахлах прокурор Г.Батбаяр, хяналтын прокурор П.Нархажид, С.Уянга нар оролцон, мөрдөгч нарын гаргаж буй нийтлэг алдаа зөрчил, цаашид анхаарах асуудлын талаар харилцан ярилцан, хэргийг үндсэн хугацаанд нь шийдвэрлэж байхаар нийт мөрдөгч, тасгийн дарга нарт үүрэг өгч ажилласан байсан. Тус хэлтэс зөрчлийн 2181 гомдол мэдээлэл хүлээн авч, 857гомдол мэдээлэлд зөрчлийн хэрэг нээн шалгаж, 2667 хэрэгт хэрэг бүртгэлд, мөрдөн байцаалтын ажиллагаа хийн шалгаж байгаа бөгөөд 34 мөрдөгч, 9 эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа 1 хүнд ногдох ачаалал харьцангуй өндөр ажлын ачааллаас шалтгаалан зөрчил дутагдал гарахад зохих хэмжээгээр нөлөөлж байна. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс шинэчлэн батлагдсан Эрүүгийн болон Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийн болон Зөрчил хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш хуулийн байгууллагын ачаалал эрс нэмэгдсэн тул хууль хэрэгжүүлэгчдийн хувийн зохион байгуулалтыг дээшлүүлж, ажлаа хэрхэн зөв зохион байгуулж, ажлын үр дүн гаргах чиглэлээр дадлага олгоход сургах, удирдлагын зүгээс ачааллыг тэнцвэржүүлэхэд анхаарах шаардлагатай нь харагдаж байна. БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба