Баянзүрх дүүгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн гаралт өссөн байдалд тус дүүргийн прокурорын газраас дүгнэлт хийж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах, гэмт хэргийн гаргалтыг бууруулах зорилгоор тус прокурорын газрын санаачлалаар Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/24 дугаартай захирамжаар баталсан “Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон”- Аяны удирдамжийн дагуу дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага аж ахуй нэгжүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулан явуулж байна. Дүүргийн хороодыг дээрх үйл ажиллагаанд татан оролцуулж өөрийн хороонд үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуй нэгжүүдэд аяны удирдамжийг шилжин явах цомын хамт гардуулж, тогтоосон хугацааны дотор байгууллага хамт олондоо гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажил зохион байгуулж, энэ чиглэлээр хэрхэн ажилласан тухай тайлан мэдээг нэгтгэн авч дүгнэх байдлаар уг аяныг зохион байгуулж байна. Харин дүүргийн прокурорын газраас тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон аж ахуй нэгжүүдэд удирдамжийг цомын хамт тогтоосон хуваарийн дагуу гардуулж хэрхэн ажиллах талаар байгууллага тус бүрт яриа таниулга хийн ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд хуваарийн дагуу тус прокурорын газраас “Сонжин гранд” зочид буудал, “Орос байшин” ХХК, “Ноён капитал” ХХК зэрэг 5 аж ахуй нэгж байгууллагад аяны удирдамж цомыг гардуулж зохион байгуулсан ажлыг тооцон ажиллаж байна. БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба