ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА

A- A A+
ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА

Япон Улсын Засгийн газрын “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих JDS тэтгэлэгт хөтөлбөр” зарлагдлаа. Хөтөлбөрийн хүрээнд 2018-2020 оны хооронд төсөлд хамрагдах эрх бүхий байгууллагуудын нэр дэвшигчийг сонгон шалгаруулалтаар шалгаруулж “Эрх зүйн магистр ”-ын зэрэг олгоно.

Хөтөлбөрт тавигдах шаардлага:

1.    Монгол улсын иргэн байх

2.    2019 оны 4 сарын 1-ний байдлаар 25-39 настай байх

3.    Бакалаврын зэрэгтэй байх (Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийг дүүргэсэн байх)

4.    Төсөлд хамрагдах байгууллагын үндсэн ажилтан байх /Төсөлд хамрагдах байгууллагын жагсаалтыг цахим хуудаснаас харна уу/

5.    Бакалаврын зэрэг хамгаалснаас хойш, тус хөтөлбөрийн бүртгэл хаагдах өдрийн байдлаар төрийн албанд 2-оос дээш жил ажилласан байх

6.     Гадаад орны тэтгэлгээр магистрын зэрэг горилоогүй байх

7.    Эрүүл мэндийн хувьд шаардлага хангасан байх

8.    Англи, Япон хэлний өндөр мэдлэгтэй байх (TOEFL-ийн 500, IELTS 5.5 J-TEST 700 болон түүнээс дээш оноо авах төвшний  мэдлэгтэй байх)

Бүртгэлийн маягт болон их сургуулийг тухай мэдээллийг JDS хөтөлбөрийн цахим хуудсаар /http://jds-scholarship.org/country/mongolia/apply.html/ орж үзнэ үү.

Хөтөлбөрийн бүртгэлийн хугацаа 2018 оны 10 дугаар сарын 19-ны өдөр дуусах бөгөөд сургалтад хамрагдах хүсэлтэй, шаардлага хангасан хүмүүс сонгон шалгаруулалтад оролцох талаараа 2018 оны 10 дугаар сарын 01-ний дотор холбогдох материалаа  тус бүрдүүлж Улсын Ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтэст ирүүлнэ үү.  ГАДААД ХАРИЛЦАА,ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ХЭЛТЭС.  УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ