Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журмын хамгаалах тасаг, Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран “АРХИ СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАН БОРЛУУЛДАГ БОЛОН ТҮҮГЭЭР ҮЙЛЧИЛДЭГ” аж ахуйн нэгжүүдийг оролцуулан сургалт, зөвлөгөөн хийлээ. Тус зөвлөгөөнд тус дүүргийн 9-20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дэн буудал”, ”Баар”, “Караоке”, “8 нэрийн хүнсний дэлгүүр” архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг болон түүгээр үйлчилдэг 78 байгууллага, аж ахуй нэгжийн захирал, эздийг оролцуулсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх яриа таниулгыг харилцан ярилцах, санал солилцох хэлбэрээр явуулав. Зөвлөгөөний үеэр тус дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Б.Соёлсайхан “Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилт, түүнтэй холбогдон хэрэгжүүлэх журам, заавар, холбогдох хуулийн дагуу дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсээс удирдамж гарган шалгасан шалгалтын хүрээнд гарсан зөрчил, дутагдал, цаашид анхаарах асуудлыг харилцан ярилцаж иргэдээс асуусан асуулт, саналын хүрээнд зохих хариулт өгч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль болон шинээр батлагдсан хуулиудыг бусдад сурталчлах, хуулийг биелүүлэхэд иргэдийн үүрэг, оролцоо чухал байгааг онцлон анхаарууллаа. Мөн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Ц.Баасандорж тусгай зөвшөөрлийн систем шинэчлэн батлагдсан тухай танилцуулж, тавигдах шаардлага, стандартын талаарх ойлголт, өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болговол зохих журмын талаар дэлгэрэнгүй ярилцаж, тогтмол гардаг зөрчлийн талаар иргэд, аж ахуй нэгжид анхааруулга, сануулга өгч төлөвлөгөөт хяналт, шалгалт зохион байгуулах гэж байгаа талаараа танилцуулаад оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгч харилцан ярилцлага өрнүүллээ. СҮХБААТАР ДҮҮРГ ИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба