Хан-Уул дүүргийн прокурорын газраас 2018 оны 06 дугаар сард тус дүүргийн Гэмт хэргээс урьчдилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, харьяа Цагдаагийн хэлтсүүд, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх ашиг зөрчигдөх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж-Хамтдаа хамгаалья” нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулснаас хойш 2 сар гаруй хугацаа өнгөрч байна. Нэгдсэн зөвлөгөөнөөс дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, коллежийн захиргаанаас хүүхдийн оюун ухаан, зан төлөвшил, насны онцлогт тохируулж гэмт хэрэгт өртөх, холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, олон нийтийг хамарсан бусад арга хэмжээг зохион байгуулах, хүүхдийн эрхийг аливаа хэлбэрээр зөрчсөн, хүүхдийг үл хайхарсан гэмт хэрэг, зөрчлийг гаргуулахгүй байхад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хойд эцэг, эхтэйгээ амьдардаг, эцэг, эх нь архинаас хамааралтай болсон, эрсдэлтэй гэр бүлийн судалгааг өрх тус бүрээр гаргуулж, тэдгээрт тавих хараа хяналтыг сайжруулах зэрэг шаардлагатай арга хэмжээг хууль хяналтын байгууллагуудтай хамтран авч хэрэгжүүлэх. Засаг даргын дэмжлэгтэйгээр тус дүүргийн хэмжээнд Гэрч, хохирогчийг хамгаалах байрыг бий болгон, анхан шатанд ажиллаж буй хорооны Засаг даргын дэргэд үйл ажиллагаа явуулдаг хамтарсан багуудын ажиллах нөхцөл боломжийг хангах. Түүнчлэн тус дүүргийн Цагдаагийн хэлтсүүд, Прокурорын газраас зөрчил шалган шийдвэрлэх, мөрдөн шалгах ажиллагаанд байгаа Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, Насанд хүрээгүй хүүхэд хохирсон гэмт хэрэг, зөрчлийг шуурхай шалгуулж шийдвэрлэх ажлыг тус тус явуулахаар дүүргийн Гэмт хэргээс урьчдилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс нэгдсэн Зөвлөмж, гарын авлагыг гарган, хэрэгжилтийг хангуулахаар холбогдох байгууллагуудад хүргүүлэн ажиллаж байна. ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба