ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЭН АЖИЛЛАЖЭЭ

A- A A+
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЭН АЖИЛЛАЖЭЭ

Хан-Уул дүүргийн прокурорын газраас 2018 он гараад дүүргийн харьяа зарим аж ахуйн нэгж, байгууллагуудад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг 13 удаа шалгасны нэг нь 08 дугаар сард Цагдаагийн 2 дугаар хэлтэстэй хамтарч улсын онц чухал объектод хамаардаг Био комбинат ТӨААТҮГ-т хийжээ. Шалгалтын мөрөөр тус газрын харуул хамгаалалт, дотоод дэг журмыг сайжруулан, үйлдвэрийн захирлын шийдвэрээр томилогдсон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх орон тооны бус зөвлөлийн ажлыг эрчимжүүлж, харьяа ажилтнуудын хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох хууль тогтоомжуудыг таниулан сурталчлах, сургалт зохион байгуулах зэргээр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан аж ахуйн нэгж, байгууллагын нийтлэг үүргийг хэрэгжүүлж, үр дүнг тооцож ажиллах талаар прокурорын Зөвлөмж хүргүүлснээс гадна ажилтнуудад “Зөрчлийн тухай хууль, Хулгайлах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх” талаар 2 цагийн яриа, таниулгыг зохион байгуулсан байна. ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.