БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ПРОКУРОРЫН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛОВ

A- A A+
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ПРОКУРОРЫН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛОВ

Улсын Ерөнхий прокурорын 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/310 дугаартай тушаалаар Баянзүрх дүүргийн прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилогдон ажиллаж буй Төрбат овогтой Мөнх-Амгалангийн прокурорын тангараг өргөх ёслолын ажиллагаа 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр тус дүүргийн прокурорын газарт боллоо.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07 дугаартай зарлигийн хавсралтаар батлагдсан “Прокурорын тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу тус дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналт хариуцсан ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Г.Батбаяр удирдан явуулсан бөгөөд ёслолын ажиллагаанд бүх прокурор, ажилтнууд оролцов.  Энэхүү тангараг өргөх ёслолын ажиллагаанд урилгаар ахмад прокурор Б.Галдаа оролцож тангараг өргөж буй прокурорт хандаж хэлсэн үгэндээ: “...Прокурор хэмээх энэхүү нэр хүндтэй албыг хашна гэдэг хувь хүнээс өндөр ёс зүй, мэдлэг, хариуцлагыг шаарддаг бөгөөд хуулинд захирагдаж, хуулийг нэр мөр хэрэгжүүлж ажиллах шаардлагатай” гээд хяналтын прокурор Т.Мөнх-Амгалангийн цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсэж баяр хүргэлээ.  БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.