СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗРААС ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЯРИА ТАНИУЛГА ХИЙЛЭЭ

A- A A+
СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН  ПРОКУРОРЫН ГАЗРААС ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН  СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЯРИА ТАНИУЛГА ХИЙЛЭЭ

Тус сум дундын Прокурорын газраас 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр тус сум дахь Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангид Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Гэр бүл хүчирхийллийн тухай хууль, Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн зарим заалтын талаар” яриа таниулга хийлээ.  Мөн Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн талаар эрх бүхий албан тушаалтан нарт сургалт зохион байгуулж тухайн хуулийг хэрэгжүүлэх явцад гарч буй асуудлыг хөндөж ярилцсан ба тус яриа таниулга зөвлөгөөнд сум дундын Ерөнхий прокурор С.Батзул , туслах ажилтан Б.Энхжил, ангийн захирагч, онцгой байдлын дэд хурандаа Д.Баттулга болон тухайн албаны 16 албан хаагч оролцлоо.  СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.