Хөвсгөл аймгийн прокурорын газраас энэ сарын 12-ны өдөр прокурор, мөрдөгч нарын хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд аймгийн ерөнхий прокурор, шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор болон тус прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурорууд, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах хэлтсийн дарга, мөрдөгч нар оролцов.Зөвлөгөөнөөр аймгийн Цагдаагийн газарт шалгагдаж байгаа гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн шийдвэрлэлт, цаашид анхаарах зарим асуудал, хэрэг бүртгэлд, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгагдаж байгаа эрүүгийн хэргүүдийн хэрэг бүртгэлд, мөрдөн байцаалтын ажиллагаанд тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, түүнийг хэрхэн шийдвэрлэх арга зам, шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаж байгаа хэрэг, анхаарах асуудлын талаар харилцан санал солилцсон юм. Зөвлөгөөнөөс энэ сард эцэслэн шийдвэрлэх хэрэг бүртгэлд, мөрдөн байцаалтын хэргийн хуваарь гаргах, гэмт хэргийн болон зөрчлийн талаарх гомдол мэдээлэл, зөрчлийн болоод эрүүгийн хэргийг шалган шийдвэрлэхэд хууль, заавар, журмын заалтыг нэг мөр хэрэгжүүлэх зэрэг шийдвэр гаргаж, шийдвэрийн биелэлтийг тооцон ажиллахаар болов.ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба