ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙВ

A- A A+
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙВ

Дархан-уул аймгийн Прокурорын газраас 2018 оны  9 дүгээр сарын 05-ны байдлаар Хүрээлэн буй орчны эсрэг  болон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмших, ашиглахтай холбоотой  20 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгалт ажиллагааг явуулснаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан 18 хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан 1 хэрэг,  Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлд заасан 1 хэрэг байна.  Дээрх 20 хэргээс 10 хэрэг  нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа бөгөөд 10 хэрэгт   буюу 55 хувьд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээс шүүх 9 хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна. .Шүүхээр шийдвэрлэсэн хэргийг судлахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан 7 гэмт хэрэгт 10 хүн,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д заасан 2 гэмт хэрэгт 2 хүн  ял шийтгүүлснээс 2 хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1-д  зааснаар 2-3 жилийн хугацаагаар тэнсэж, 4 хүнд 1-2 жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэн, 6 хүнд 5,400,000 төгрөгний торгуулын ял оногдуулсан байна. ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ