ХЭНТИЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
ХЭНТИЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Хэнтий аймгийн прокурорын газраас энэ сарын 14-ны өдөр Цагдаагийн газартай хамтран “Хэрэг бүртгэлд, мөрдөн байцаалтын ажиллагаанд гарч байгаа алдаа зөрчлийг арилгах нь” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа.  Зөвлөгөөнд аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор, аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор, хяналт хариуцсан хяналтын прокурорууд,  Цагдаагийн газрын дарга, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх тасгийн дарга, мөрдөгч нар оролцов. Зөвлөгөөнөөр hэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд гарч буй зөрчил дутагдал цаашид авах арга хэмжээ, шүүхээс буцсан хэрэгт гарч буй алдаа зөрчил, шалтгаан нөхцөл, цаашид авах арга хэмжээ, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарч буй алдаа дутагдал, хэрэг бүртгэх тасгийн харьяалан шалгаж байгаа хэргийн гаралт, нөхцөл байдал, хэрэг бүртгэлийн ажиллагаанд гарч буй бэрхшээл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг асуудлын талаар харилцан санал солилцож ажилласан байна. Зөвлөгөөнөөс шүүхээс буцсан хэргийг бууруулах, хяналтын ажлын чанар үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн прокурорын газраас нийт прокурор, мөрдөгчдөд сургалт зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. ХЭНТИЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.