Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Цогтцэций, Ханбогд, Гэрээт цагдаагийн хэлтэс, тасаг, Гашуунсухайт дахь Гаалийн газар, Хилийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Авто тээврийн үндэсний төвийн Цогтцэций сум дахь салбарын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудтай хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа. Хамтарсан зөвлөгөөний үеэр Цогтцэций, Ханбогд, Гэрээт цагдаагийн хэлтэс, тасаг, Гашуунсухайт дахь Гаалийн газар, Хилийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Авто тээврийн үндэсний төвийн Цогтцэций сум дахь салбараас 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хийж, хэрэгжүүлсэн ажлын талаар тус бүр мэдээлэл хийсэн ба тус газрын хяналтын прокурор А.Амгалан “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хууль, тогтоомж, заавар, журмыг нэг мөр хэрэгжүүлэхэд анхаарах асуудал”, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой Улсын Ерөнхий прокурорын газраас ирүүлсэн мэдээлэл, чиглэлүүдээр мэдээлэл хийсэн байна. Зөвлөгөөнд 12 байгууллагын 39 эрх бүхий албан хаагч оролцжээ. Зөвлөгөөний төгсгөлд эрх бүхий албан тушаалтнууд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гарч буй хүндрэл, бэрхшээл, түүнээс гарах арга замын талаар хэлэлцэж, хуулийн байгууллагуудын хамтын ажлын уялдаа холбоог сайжруулах, ажлын чанар үр нөлөөг дээшлүүлэх, хууль, заавар, журмыг нэг мөр ойлгож хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр гаргасан ба 2019 оны 01 дүгээр сард биелэлтийг тооцож ажиллахаар шийдвэрлэжээ.ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба