Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас 2018 оны 09 сарын 17-ны өдөр Сум дундын Цагдаагийн хэлтэстэй хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд сум дундын ерөнхий прокурор болон хяналтын прокурор, туслах ажилтан, Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн дарга, мөрдөгчид болон зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан хаагч нар, хэсгийн төлөөлөгч, цагдаа нар оролцсон байна.
Зөвлөгөөнөөр 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хамтарсан зөвлөгөөний шийдвэрлэлтийн биелэлт, үр дүн, зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан материалыг шалгасан шалгалтын дүн, Сум дундын Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа гэмт хэргийн талаарх болон зөрчлийн талаарх гомдол, мэдээллийн шийдвэрлэлт, хэрэг бүртгэлт , мөрдөн байцаалт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга замын талаар харилцан санал солилцож, зөвлөлдлөө. Зөвлөгөөнөөс 2018 оны 9 дүгээр сард эцэслэн шийдвэрлэх хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргийн хуваарь гаргах, гэмт хэргийн талаарх болон зөрчлийн талаарх гомдол мэдээлэл болоод хэрэг, материал шалган шийдвэрлэхэд хууль, заавар, журмын заалтыг нэг мөр хэрэгжүүлэх, хамтарсан сургалт, зөвлөгөөнийг сар бүр тогтмол хийх зэрэг шийдвэрүүдийг гарган, шийдвэрийн биелэлтийг дараа сарын хамтарсан зөвлөгөөн дээр тооцож ажиллахаар боллоо. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба