ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ХАРЬЯА ЦАГДААГИЙН ХЭЛТСҮҮДЭД ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

A- A A+
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ХАРЬЯА ЦАГДААГИЙН ХЭЛТСҮҮДЭД  ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх Цагдаагийн 1,2 дугаар хэлтэст шалгагдаж байгаа эзэн холбогдогч нь тодорхойгүй хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааны явц байдлыг  шалгалаа.

Шалгалтын явцад мөрдөгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Прокурорын даалгаврыг хүлээн авсан тухайн мөрдөн шалгах ажиллагааг явуулах байгууллага даалгаврыг заасан хугацаанд биелүүлж, хариуг цугларсан нотлох баримтын хамт прокурорт хүргүүлнэ, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх заалт буюу Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ гэснийг нэг мөр хэрэгжүүлж ажиллахгүй байгаа нь илэрсэн байна.  Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах, зөрчлийг давтан гаргахгүй байх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/80 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Эрүүгийн хэрэгт хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн барим, эд зүйлийг хураан авах, бэхжүүлэх, хүлээн авах, хадгалах, хамгаалах, шилжүүлэх, шийдвэрлэх журам-ыг нэг мөр хэрэгжүүлж ажиллах, хэргийн шийдвэрлэлтийг өсгөх  талаар үүрэг өгч, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэст прокурорын шаардлага хүргүүллээ.Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мэдээлэв.