ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хан-Уул дүүргийн прокурорын газраас 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр харьяа Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсүүдийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудтай хамтарсан уулзалт, зөвлөгөөн зохион байгууллаа. Зөвлөгөөнд тус хяналтын ажил хариуцсан прокуроруудаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдох хууль тогтоомж, заавар, журмын хэрэгжилтийн талаар мэдээлэл хийж, өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил, үр дүнгийн талаар хэлэлцэхээс гадна Улсын Ерөнхий прокурорын газраас ирүүлсэн “Хулгайлах зөрчлийг илрүүлэх, шалган шийдвэрлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх нэгдсэн арга хэмжээний удирдамж”-ийн хүрээнд хамтран авч хэрэгжүүлэх арга хэмжээ, цаашид хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталжээ. Дээрх ажлын хүрээнд нийтийн орон сууцны харуул, хамгаалалтыг хариуцсан Сууц өмчлөгчдийн холбоод болон аж ахуйн нэгж, байгууллагын гэрээт харуул хамгаалалтын ажилтнуудтай уулзалт, ярилцлагыг зохион байгуулах, хороодод урамшуулалт эргүүл ажиллуулах асуудлаар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын салбар зөвлөлд санал хүргүүлэхээр шийдвэрлэснээр зөвлөгөөн амжилттай өндөрлөсөн байна. Хан-Уул дүүргийн прокурорын газраас мэдээллээ.