ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ  ЧИГЛЭЛЭЭР ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Дорнод аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, иргэдийн оролцоог нэмэгдүүлье” сэдэвт нэгдсэн зөвлөгөөнийг 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод зохион байгуулсан байна.

Энэхүү нэгдсэн зөвлөгөөнд Монгол улсын Засгийн газар, Цагдаагийн ерөнхий газрын төлөөлөгчид, тус аймгийн Шүүх, Прокурор, Цагдаагийн газар, Дорнод аймгийн 13 сумдын засаг дарга, иргэдийн хурлын дарга болон нутгийн ард иргэдийг өргөнөөр оролцуулж, хөтөлбөрийн дагуу байгууллагуудаас хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх бодлого чиглэл, гэмт хэргийг бууруулах арга зам, ялын бодлого, хохирогчийн эрх ашигийг хамгаалах, хохирол барагдуулах ажил, гэрэл үүслийн гэрчилгээг хэрэглэх журам, тулгарч буй хүндрэл бэрхшээл, гадна дотны үр дүнтэй тэргүүн туршлагын талаар мэдээлэл өгсөн байна.

 Тус Прокурорын газраас зөвлөгөөнд оролцогч нарт “Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага, хууль эрх зүйн шинэтгэл” сэдвээр илтгэл, мэдээлэл өгсөн бөгөөд хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулахад хууль сахиулах байгууллагууд болон ард иргэдийн хамтын ажиллагаа, оролцооны талаар мэдээлэл хийж, зөвлөгөөнд оролцогчдын дунд хэлэлцүүлгийг өрнүүлсэн байна.  Дорнод аймгийн прокурорын газраас мэдээлэв.