Дорнод аймаг дахь Гаалийн газар, аймгийн Прокурорын газар хамтран тус аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй харьяа Боомтын дарга болон гаалийн улсын байцаагч нарын нэгдсэн уулзалт зөвлөлгөөнийг энэ оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Чойбалсан хотод зохион байгууллаа.
Энэхүү зөвлөгөөнд аймгийн ерөнхий прокурорын орлогч Б.Арсланбаатар, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор Т.Батжаргал нар оролцож зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явц үр дүн, хууль зааврыг хэрэгжүүлэх явцад учирч буй хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар харилцан ярилцаж, хяналтын прокурор Т.Батжаргал гаалийн улсын байцаагч нарт зөрчлийн хууль тогтоомж, зааврыг нэг мөр хэрэгжүүлэхэд анхаарах асуудлаар сургалт өгсөн байна.
Түүнчлэн аймгийн ерөнхий прокурорын орлогч Б.Арсланбаатар нь нийт зөвлөгөөнд оролцогч нарт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хууль тогтоомжийг нэр мөр хэрэгжүүлж, авлигаас татгалзах, энэ төрлийн гэмт хэргийг илчлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай яриа таниулга, мэдээллийг хийж, аймгийн ерөнхий прокуророос тодорхой асуудлаар хууль хяналтын байгууллагуудад өгсөн үүрэг чиглэлийг танилцуулж ажилласан байна. Дорнод аймгийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба