Монгол Улсын Ерөнхийлөгч 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 38 дугаартай зарлиг гаргаж, 2018-2019 оныг “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Дундговь аймгийн Прокурорын газраас Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргад 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан “Гэрч хохирогчийг хамгаалах хууль”-ийн дагуу авлигын гэмт хэргийн гэрч, мэдээлэгчийг хамгаалах, авлигыг илрүүлж илчилсэн иргэнийг урамшуулах, 2006 оны 07 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан “Авлигын эсрэг хууль”-ийн талаар төрийн албан хаагч, иргэдэд сургалт, сурталчилгаа хийх, сэрэмжлүүлэг, гарын авлага, зөвлөмж гаргаж танилцуулах зэрэг тодорхой ажлуудыг зохион байгуулах, энэ талаар хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллах арга хэмжээ авахуулахаар 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр албан бичиг хүргүүлэн ажиллаа. Мөн тус прокурорын газраас “Би авлига өгөхгүй, Би авлига авахгүй” сэдэвт гарын авлага бэлтгэн гаргаж аймгийн төрийн захиргааны байгууллага болон ард иргэдэд тараах зэрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлыг хийж гүйцэтгэж байна. Дундговь аймгийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба