ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ЧИГЛЭЛЭЭР ИРГЭДЭД ЯРИА ТАНИУЛГА, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ЧИГЛЭЛЭЭР  ИРГЭДЭД ЯРИА ТАНИУЛГА, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Завхан аймгийн прокурорын газраас санаачлан  Гэмт хэргийн гаралт их сумуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, яриа таниулга зохион байгуулах, мөн шинээр мөрдөгдөж буй хуулиудыг сурталчлан таниулах ажлын хүрээнд Алдархаан суманд 2018 оны 09 дүгээр сарын 27-ний өдөр ажиллалаа.

Алдархаан сумын төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчид, өсвөр насны сурагчид, иргэдэд прокурорын байгууллагын үйл ажиллагаа болон тус сумуудад дийлэнх үйлдэгдэж буй  “Архидан согтуурахтай тэмцэх тухай”, 2017 оны 07 сарын 01-ны өдрөөс дагаж мөрдөж буй Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Гэр бүлийн  хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар уулзалтанд оролцсон хүмүүст дэлгэрэнгүй мэдээлэл хийж иргэдийн санал хүсэлтийг сонсох, сонирхсон асуултанд хариулах хэлбэрээр яриа таниулга гүйцэтгэлээ.Мөн  дээрхи сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажилыг шалгалаа. Уг арга хэмжээнд Алдархаан сумын Засаг дарга, Иргэдийн хурлын дарга, Сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ажилтнууд болон төрийн болон төрийн бус албан хаагчидад  иргэд нийт 70 гаруй хүн  оролцжээ. Хууль сурталчлах ажлын хүрээнд Алдархаан суманд үйлдэгдсэн гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл, эрүүгийн нөхцөл байдлын судалгааг гаргаж, гэмт хэргийн төрөл, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгагдаж байгаа болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг, шүүхээр шийтгүүлсэн этгээд зэрэг сумын эрүүгийн нөхцөл байдлыг 2018 оны эхний 09 сарын байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.Түүнчлэн Аймгийн прокурорын газрын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд  хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ц.Эрдэнэтуяа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Шинэбал нар яриа танилцуулга хийж ажиллаа.            Иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, холбогдох гарын авлагаар хангах ажлын хүрээнд   Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Гэр бүлийн  хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль,  Архидан согтууруулахтай тэмцэх тухай хууль зэрэг 150 гаруй боршюр, санамж, зөвлөмж, гарын авлага бусад холбогдох материалуудыг хуралд оролцсон хүмүүст тарааж, хууль сурталчилах самбар ажиллуулж иргэдээс ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг тусгайлан бүртгэлд авч, санал хүсэлтийг нь хүлээн авч ажиллаа.